Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭДЭН-ИШ Базарын
/1906/. Дорнод аймгийн Баяндун сум. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2006-02-27. №40/.
    Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, гавьяат хуульч, түүхийн ухааны доктор, чөлөөнд байгаа дэслэгч генерал цолтой энэ ахмад буурал 100 насныхаа ойн босгон дээр дээрх алдар цолыг хүртсэн байна. Хөх Ишгэнтийн хилийн харуулын даргаас НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын дарга хүртэл хилийн албанд 41 жил ажилласан ахмад хилчин ажээ. 1960 онд Монгол, Хятадын хил судлах экспертийн бүлгийн ахлагчаар, 1962 онд БНМАУ, БНХАУ-ын хоорондох улсын хилийн шугамыг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Ийнхүү 4676,8 км урт хилийн шугам тогтоох ажилд биечлэн идэвх зүтгэлтэй оролцож, түүнийг өөрийн улсад хамгийн ашигтайгаар тогтоон, улмаар НҮБ-д бүртгүүлэн, олон улсын хэмжээнд баталгаажуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын хилийн зарим хэсгийг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, Монгол, Зөвлөлтийн хамтарсан ажлын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж хоёр улсын хоорондох улсын хилийг Алтай таван богдоос Асгатын давааны хяр хүртэл өрнөд хэсэг, Их Саяны нуруунаас Тарваган дахын овоо хүртэл дорнод хэсгийн хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг 1977-1979 онд удирджээ. 1976 онд хилийн гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. 1957 оноос эхлэн Монгол Улсын хилийн түүхэн үүсэл, хөгжлийн судалгаанд тулгуурлан хилийн тухай илтгэл, нийтлэл, тайлбар 80 гаруйг бичсэний гадна “Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс” тэргүүн болон дэд дэвтэр зэрэг хэд хэдэн томоохон бүтээл туурвисан байна. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон зэрэг олон одон, медалиар шагнагджээ.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats