|
БЯМБАДОРЖ Ламжавын /1945-1993/. Архангай аймгийн Цэцэрлэг сум. Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн адуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/. 1956 онд бага сургууль төгсчээ. 1960 оноос нас бартлаа сумынхаа “Чөлөөт амьдрал” нэгдэлд адуучнаар ажиллаж, нэгдэл хувьчлагдаж тарсны дараа хувийн мал аж ахуй эрхэлжээ. 1978-1982 оны таван жилд 1120-1715 адуу хорогдолгүй маллаж, 310-328 гүүнээс 310-328 унага бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-100,9 хувь биелүүлж улсын аварга малчин, 1984-1986 оны гурван жилд 1824-2036 адуу маллан онд бүрэн оруулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100,5-104,1 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |