Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДЭМБЭРЭЛ Дамчаагийн
. /1903-1939/. Түшээт хан аймгийн  Эрдэнэ вангийн хошууны Илдэн сум, одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум. МАА-ийн Нисэх отрядын дарга байхдаа Агаарын зоригт баатар /1936-04-07/.
1921 онд ардын журамт цэрэгт элсэн Хиагт, Нийслэл хүрээг чөлөөлөхөд оролцсон партизан ажээ. Тэндээс цэргийн албыг улиран хааж 1924 онд хуягт тэрэгний хороонд шилжин очиж хуягт машины жолооч, байлдааны машины дарга болжээ. 1929 оноос ЗХУ-ын Оренбург хотод нисэх онгоцны техникчийн, 1933 онд Улаанбаатар хотод нисэгчийн сургууль тус тус төгсчээ. Монгол ардын цэргийн нисэх хүчинд жирийн нисэгчээс нисэх отрядын дарга хүртэл дэвшсэн байна. 1936 оны хавар Японы милитаристууд манай улсын дархан хилийг зөрчин Тамсагбулагийн районоор моторчилсон их хүчээр халдан довтлоход агаарын болон газрын хүчийг нь эсэргүүцсэн тулалдаануудад оролцож өдөрт 3-4 удаа байлдааны ба тагнуулын нислэг хийж, заримдаа агаарт 7-8 цаг ажиллаж байжээ. Булан дэрс, Адаг дулааны районд болсон тулалдаанд дайсны 3 онгоцтой ганцаараа тулалдаж нэгийг сөнөөж, хоёрыг эргүүлэн хөөж, онгоцондоо 29 сумны “шархтайгаар” эндэлгүй газардуулж байсан, нэг удаа дайсны 92 автомашинтай томоохон ангийг агаараас илрүүлэн бөмбөгдөж хэдэн арван машиныг жагсаалаас гаргасан, дайсны талаар олон чухал мэдээ цуглуулж өөрийн газар дээрх ангиудад чадамгай дамжуулсан зэргээр байлдааны үүргийг гарамгай биелүүлсэн байна. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж 1934 онд партизаны хувьд үнэ бүхий зүйлээр, 1935 онд Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Гэтэл улсын эрхэм хүндэт цол хүртээснээсээ хоёр жилийн дараа хувьсгалын эсэргүү Японы тагнуул гэсэн хилс хэрэг тулган баривчилж цаазалжээ. 1962 онд цагаатгасан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats