
. /1922-1991/. Архангай аймгийн Цэнхэр сум. МАА-ийн хуягт бригадын хөнгөн пулемётын наводчик байхдаа Монгол Улсын баатар /1945-09-26. №79/.
1946-1950 онд ЗХУ-д цэргийн дунд сургуульд, 1953-1959 онд МУИС-д суралцаж төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1940-1953 онд Монгол ардын армид алба хааж жагсаалын цэрэг, салааны дарга, 1959 оноос цэргийн төв эмнэлэгт дотрын төсгийн их эмч, кабинетийн эрхлэгч-их эмчээр ажиллаж байгаад 1972 онд цэргийн албанаас бэлтгэлээр халагджээ. Монгол ардын армийн хуягт бригадад цэргийн алба хааж хөнгөн пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулалдааны үед эх орон, ард түмэндээ чин үнэнч, эрэлхэг дайчин мөнөө харуулсан баатарлаг гавьяа байгуулсан байна. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны болон “Алтан гадас” одон, медалиудаар, ЗХУ-ын “Алдар” одонгоор шагнагджээ.