
/1918-1981/. Дорноговь аймгийн Дэлгэрэх хэт /Их хэт/ сум. МАА-ийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа Монгол Улсын баатар /1945-09-26. №79/.
1939 онд цэргийн албанд ирж цэрэг, бага дарга, дунд, ахлах офицерийн албан үүргийг 1972 он хүртэл гүйцэтгээд насны тэтгэвэрт гарчээ. Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч мятралгүй тулалдаж гарамгай гавьяа байгуулсан байна. Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож, МАХН-ын XV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ЗХУ-ын Октябрийн хувьсгалын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одон, монгол, зөвлөлтийн медалиудаар шагнагджээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн аав.