
/1926-1948/. Хөвсгөл аймгийн Бүрэн сум. Хилийн цэргийн VI отрядын штабын тасгийн пулемётын наводчик агсан. Монгол Улсын баатар /1946-01-28. №06. Нэхэн/.
Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 гаруй цэрэг бүхий хүчтэй дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ.