
1937 онд Монгол ардын хувьсгалт цэргийн албанд ирж цэрэг, бага даргаар ажиллаж байгаад Цэргийн ерөнхий сургуульд орж суралцаж төгсчээ. 1943 оноос ардын армид батальоны техникийн дарга, гараашийн дарга, ротын техникч, салааны дарга, Засгийн газрын авто баазад жолооч, техникчээр тасралтгүй 30 шахам жил ажиллажээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолд өнгөлзөн халдсан японы түрэмгийлэгчидтэй хийсэн 1939 оны Халхын голын байлдаанд хуягтын жолоочоор оролцож Баянцагааны тулалдаанд дайсны үлэмж амьд хүч, зэвсэг техникийг сөнөөж ангиа давших бололцоогоор хангаж гарамгай байлдсан, 1945 оны чөлөөлөх дайнд хуягтын салааны даргаар оролцож эх орон, ард түмнийхээ өмнө эрэлхэг гавьяа байгуулсан байна. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, цэргийн болон хөдөлмөрийн хүндэт медаль, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Октябрийн хувьсгалын одон болон Монгол, Зөвлөлтийн медалиудаар шагнагджээ.