Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НЯНТАЙСҮРЭН Дүгэрийн
 /1910-1984/. Архангай аймгийн Тариат сум. МУИС-ийн багш байхдаа Монгол Улсын баатар /1971-03-12. №69/.
1931 оноос сумын ХЗЭ-ийн үүрийн дарга, 1934 оноос ардын армид алба хаах хугацаандаа ЗХУ-д /хуучин нэрээр/ цэргийн дээд сургууль, дээд курсэд суралцан төгсч салаа, салбар, анги, нэгтгэлийн захирагч, Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга, Жанжин штабын орлогч дарга, 1952 оноос Улсын хэвлэх үйлдвэр, кино үйлдвэрийн дарга, орлогч дарга, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хорооны орлогч дарга, МУИС-д багш зэрэг алба ажлыг 50 шахам жил хашжээ. 1932 онд хувьсгалын эсэргүү бослогыг дарах тэмцэлд идэвхтэй оролцож, 1939 онд Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивиз, 1945 оны чөлөөлөх дайнд мотомеханикжсан бригад командлан эх орон, ард түмнээ гадаад, дотоодын дайснаас хамгаалах үйлст гарамгай гавьяа байгуулсан байна. МАХН-ын XI, XII, XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 удаа, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, медалиудаар, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Октябрийн хувьсгалын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ. “Амьдралын зам” гэсэн дурдатгалын ном бичсэн нь 1984 онд Улаанбаатарт хэвлэгджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats