Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОГДОН Пунцагийн
 /1915-1983/. Ховд аймгийн  Дарви сум. Халх голын 24 дүгээр отрядын 7 дугаар заставын дарга асан Монгол Улсын баатар /1971-03-12. №70/.
1936 оноос Монголын ардын арми, хилийн цэрэгт цэрэг, бага дарга, застав, сумангийн дарга, отрядын комиссар, отрядын дарга, барилга контор, трест, байшин үйлдвэрлэх комбинатын дарга, Барилгын цэргийг удирдах газарт хэлтсийн дарга, батальоны захирагч зэрэг хариуцлагатай алба ажлыг 40 гаруй жил хашжээ. 1947-1948 онд Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүн таслах олон улсын шүүхийн хуралд БНМАУ-ын гэрч төлөөлөгчөөр оролцсон байна. 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын X, XI, XII, XIII, XVI, XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор 2 удаа, Цэргийн гавьяаны улаагийн тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, медалиудаар, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Байлдааны гавьяаны улаан тугийн одон, “Улаан таван хошуу” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats