
/1926-1948/. Увс аймгийн Өлгий сум. Ховдын Үенчийн заставын байлдагч агсан. Монгол Улсын баатар /1971-10-13. №200. Нэхэн/.
Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн хасгийн дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж амь үрэгджээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.