
/1916-1939/. Төв аймгийн Борнуур сум. Пулемётчин агсан. Монгол Улсын баатар /1973-07-07. №150. Нэхэн/.
Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ.