
/1895-1932/. Хөвсгөл аймгийн Рашаант сум. Хөвсгөл аймгийн Рашаант сумын хамтралын дарга агсан. Монгол Улсын баатар /1974-03-14. №80. Нэхэн/. Эмэгтэй.
Орон нутагтаа сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, сумын дарга зэрэг алба ажлыг хашиж байгаад хамтралын даргаар ажиллаж байх үед нь 1932 онд гарсан хувьсгалын эсэргүүчүүдийн харгислал, дээрэм тонуулын эсрэг эрэлхэгээр тэмцэж яваад дайсанд баригдаж тамлагдсан боловч хувьсгалт үйл хэргээсээ няцалгүй үнэнч баатарлагаар амь үрэгджээ.