Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦОГ Бутачийн
 /1912-1989/. Төв аймгийн Сэргэлэн сум. БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд байхдаа Монгол Улсын баатар /1981-03-13. №65/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ 1933-1937 онд их бууны дунд сургуульд, 1943-1946 онд хуягт танкийн академи, 1953-1956 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцаж төгссөн. 1929 оноос Улсын хоршоо, “Монгол тээх” зэрэг газарт түүхий эдийн эрхлэгч, хоршооны дарга, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1931 онд цэргийн албанд татагдан цэрэг, 1937 оноос курсийн дарга, 1939 оноос Цэргийн яам, Ардын армийн жанжин штаб, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарчээ. Халхын голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна 1945 онд гитлерийн фашистуудыг дарах дайнд Беларуссын 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ. Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогдож, МАХН-ын XIV-XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн  гавьяаны одонгоор нэг, “Алтан гадас” одонгоор 4 удаа, медалиудаар, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Лениний одон, хуучин социалист зарим улсын одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats