|
НАМНАН Дамдингийн /1922-1943/. Ховд аймгийн Зэрэг сум. Хилийн цэргийн V отрядын Шар говийн заставын тасгийн дарга агсан. Монгол Улсын баатар /1983-07-09. №135. Нэхэн/. Одоогийн Баян-Өлгий аймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны аманд түрүүч Х.Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын хамт харуулд гараад байхад нь хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |