Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШИЙЛЭГ Энхийн
 /1922-1984/. Ховд аймгийн Булган сум. Ахмад дайчин. Монгол Улсын баатар /1984-08-15. №160/.
1936 оноос цэргийн алба хааж байлдагч, хөнгөн пулемётын наводчик, аймгийн морьт отрядын түмтийн дарга, Налайхын уурхайн орлогч дарга, Ховд аймгийн Булган суманд худалдааны агент зэрэг ажлыг 30 гаруй жил хийжээ. Эх орныхоо дархан хил хязгаарыг харийн дайсны өнгөлзлөг халдлагаас өмгөөлөн 1939 оны Халхын голын байлдаан /П.Чогдонгийн застав/, 1944-1948 онд баруун хязгаарыг хамгаалах ариун үйл хэрэгт оролцон эрэлхэг тулалдаж, баатарлаг гавьяа байгуулсан ахмад хилчний  нэг юм. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats